interior disign

Тав тухай тохилог орчин нь амар амгалан тайван байхад туйлын их нөлөөлдөг. Хүрээлэн буй орчны өнгөний зохицол, дотоод засал чимэглэл, хэв загвар, цэвэр цэмцгэр дүр төрх нь хүний сэтгэл зүйд  таатай сэтгэл ханамжийг өгдөг.

Зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын инерьер дизайн

Интерьер дизайн бол аливаа барилга, байшингийн дотор дизайн буюу хана, цонх, хаалга, чимэглэл, гэрэлтүүлэг, тавилга зэргийг хамарсан дизайн шийдэл юм.

Сүүлийн үед зочины өрөөний өнгө төрх тод, хурц элементүүдийг багтаасан, байгалийн чимэглэлүүдээр гоёсон зэрэг аксуссуаруудыг багтаасан, илүү орчин үеийн чиг хандлагатай болоод байгаа. Иймээс та зочины өрөөгөө өөрчилж, янзлахдаа хамгийн түрүүнд өнгөө сонгох хэрэгтэй. Өнгөний сонголт хамгийн чухал. Таны сонгосон өнгөөс шалтгаалж, зочины өрөөний өнгө төрх харагдах болно. Өнгө бүр өөрийн гэсэн утга агуулгатай. Жишээ нь улаан өнгө нь асан бадарч, эрч хүчтэй байхыг, ногоон өнгө тайвшруулж, хүч чадлыг сэргээж, ядаргаа тайлна, цэнхэр өнгө мөрөөдөлд умбуулж, сэтгэл сэргээнэ, шар өнгө гэрэл гэгээ, баяр баясал нэмнэ, ягаан өнгө нь итгэлтэй, эвтэй байхыг бэлэгддэг байна.

Хамгийн голлох өнгөө сонгосны дараа тавилгын өнгөө ханын хээтэйгээ зохицуулвал өрөө дулаахан, зохицсон харагддаг. Сүүлийн үед  өвөрмөц дизайнтай, тод өнгөтэй тавилгуудыг сонгох болсон. Ингэснээр өрөө уужим, зайтай том харагдахаас гадна хүний ёэтгэлд таатай сэтгэгдэл төрүүлнэ.  Тавилга заавал үнэтэй, чамин байх албагүй, ганцхан таны сэтгэлд нийцсэн, тав тухтай, чанартай байх шаардлагатай. Зочины өрөө цэвэр модоор хийсэн, буйдан нь арьсан эсвэл толбо болохооргүй материалтай байх нь цэвэр орчинг бүрдүүлж өгдөг. Мөн хулсаар хийсэн тавилгыг сүүлийн үед их хэрэглэх болсон бөгөөд гайхалтай харагдаж, жинхэнэ байгалийн өнгө төрхийг таны зочины өрөөнд бүрдүүлж өгнө.

Зочины өрөөний бас нэг чухал зүйл бол аксессуар юм. Үүнд хивс хивсэнцэр, зураг, цэцэг, гэрэл зэрэг элементүүд багтана. Хивс хивсэнцэр нь зочины голлох өнгөтөйгөө зохицсон байх хэрэгтэй, мөн ханандаа  орчин үеийн уран зураг, хуулбар зургууд зэргийг гоёмсог хүрээнд хийн өлгөвөл хоосон байсан хана шинэчлэн өөрчилөгдөж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна амьд эсвэл хиймэл цэцэг өрөөндөө тавих нь өрөөг энергээр дүүргэж, байгалийн мэдрэмжийг төрүүлдэг. Арчлахад хамгий н амархан ургамал бол хулс юм. Хулсыг зочины өрөөндөө тавьсан ч болно. Урт хулс нь аз жаргалыг бэлэгддэг бөгөөд гоёмсог шилэнд хийвэл гайхалтай харагддаг.

Эцэст нь хэлэхэд та зочины өрөөг яаж ч өөрчилөн янзалж болохоос гадна интерьер дизайнараас зөвлөгөө авч өөрийн хүссэн өнгө төрх, орчин үеийн дизайнаар янзалж болно. Хамгийн гол зочид амарч тухлахад тохиромжтой, таашаал өгөхүйц байх нь чухал гэдгийг бүү мартаарай! Энэ нь зочдод  энерги, эрч хүч өгөх ертөнц юм шүү!

 

 

Зочны өрөөг тохижуулах 15 алхам
Зочны өрөө гэдэг тухайн буудлын өнгө төрх, зэрэг зиндааг илэрхийлж байдаг. Мөн найз нөхөд, бизнес эрхлэгчид цугларч ажлын асуудлаа хэлэлцдэг гол өрөө бол зочны өрөө. Тиймээс ч энэ өрөөнд зочдын сэтгэлийг татаж байх ээлтэй зөв энерги маш чухал. Бусад өрөөний байрлал тохижилт буруу байвал ганцхан зочны өрөөгөө найман буланг нь олж махбодийнх дагуу тохижуулж болдог.

 

1. Зочны өрөөний тэнцвэртэй энергийн зохицол
Хэн ч харанхуй гэрэл муутай өрөөнд дургуй. Мөн сонин уншиж зурагт үзэхэд хэт их хурц гэрэл ч хэрэггүй. Тиймээс танай зочны өрөөний нарны гэрэл болон сүүдэрийг зөв зохицуулах шаардлагатай бөгөөд эс чадвал өрөөний сайн муу энергийн тэнцвэржилт алдагдана. Хэт харанхуй өрөөг сайн гэрэлтүүлж хуралдсан муу энергийг сарниулах хэрэгтэй.
 
2. Хаалга цонхны байрлал
Зочныг өрөөндөө орох үед цонхоор гадаах цэцэрлэг харагдаж энэ нь танд эрч хүч урам зориг нэмдэг байж магадгүй юм. Гэвч зочныг хаалгаа нээх болгонд хаалгаар орж ирэх энергийн урсгал хаалганы чанх өөдөөс харсан цонх болон салхивчаар гадагшлах болно. Ингэж хаалганы өмнөөс харсан цонхонд хаалт хийх юмуу аль эсвэл байнга хааж, хөшигөө татаж тэрхүү хаалгаар орж ирж буй энергийн урсгалыг зогсоож өрөөнд тараах хэрэгтэй. Хэрэвзочны өрөөнд гаднаас гэрэл нэвтэрдэг хэтэрхий олон хаалга цонх байдаг бол тэдгээрийн өмнө байнга ямар нэгэн хаалт тавьж, хэрэгцээгүй хаалгыг болж өгвөл хаалттай байлгахыг зөвлөе.
 

3. Өрөөний хэлбэр

Зочны өрөөний хамгийн тохиромжтой хэлбэр бол тэг дөрвөлжин юмуу аль эсвэл тэгш өнцөгт хэлбэр юм. Энэ нь манай нөхцөлд нийтлэг байдаг ч танай өрөө буруу хэлбэртэй байвал энэ нь өрөөг тэнцвэргүй болгодог.

4. Тавилгын байршил
Зочны өрөөний тавилга чинь орж ирж буй энергийн урсгалыг өрөөн дотор чөлөөтэй эргэлдүүлж байхаар тавигдсан эсэхийг шалга. Энэ нь танай зочны өрөөнд байгаа хүмүүс болон зочдод сайн энергийг түгээдэг бөгөөд хамгийн тохиромжтой хэлбэр нь найман талтай буюу “Па Куа” толь шиг (зурагт үзүүлснээр) байвал маш сайн.
 
5. Суудлын байрлал
Таны суудал таатай байрлалд байна уу? Таны ивээлтэй зүгрүү чинь харж байна уу? Та Фэн Шуйгийн тусламжтайгаар куа дугаараа ашиглаж өөрийн 4 сайн, 4 муу зүгийг олж өрөөнд байхдаа аль болох сайн зүгрүүгээ харж сууж байгаарай.
 
6. Буйдан сандлын байрлал 
Зочны өрөөний  буйдан сандалууд өөд өөдөөсөө харсан эсэхийг хар. Энэ нь эрүүл бус харьцаа болон сөргөлдөөнийг бий болгодог. Зочны өрөөн дэх буйдан ороо цулгуй хананы өмнө (ялангуяа өрөөний хаалганы эсрэг) тавибал сайн.

7. Өнгө будаг
Зочдын өрөөнд өнгө ч бас чухал. Аливаа өнгө хэт их давамгайлвал муу энерги үүсгэж өрөөний тэнцвэрийг алдагдуулдаг. Хэрэв өрөөний чинь хана тааз тэр аяараа гэрэлтэй цайвар өнгө зонхилж байвал түүнийг тэнцвэржүүлхийн тулд тавилгандаа аль болох бараан өнгийг сонгоорой.
 
8. Хурц ирмэг, үзүүртэй зүйлсээс зайлсхий
Мөн хурц ирмэгтэй зүйл болон янз бүрийн булан тохой тань руу чиглэсэн эсэхийг шалга. Ялангуяа зочинг сууж байхад өөр руу удаан хугацаагаар чиглэсэн ийм өнцөг нь зочинд таагүй сэтгэгдлийг төрүүлдэг. 
9. Таазны хөндлөвч эрүүл мэндэд хортой
Хэрвээ зочны чанх дээр байрлах ямар нэгэн хөндлөвч мод, эсвэл доош чиглэсэн хурц өнцөг байвал энэ нь маш  ба даралт ихсэх ялангуяа зүрх судасны өвчтэй хүнд үхлийн аюулд ч хүргэх муу талтай. Түүнийг засахын тулд салхин хонх өлгөх, эсвэл “Бамбуу” (хулс) тарих хэрэгтэй.
 
10. Амьд ургамал зочны өрөөнд сайн
Дээрхийн адил тань руу чиглэсэн хурц өнцөгийн нөлөөг зөөлрүүлэхдээ тэрхүү өнцөгөө дагуулж янз бүрийн ургамал, мөлхөө цэцэг тарьж болно. Тэрхүү ургамал, мөлхөө цэцгүүд нь өнцөгөөс гарах муу энергийн хүчийг маш сайн сааруулдаг юм. 
 
11. Замбараагүй хээ, хурц өнгө муу нөлөөтэй
Нүд чилж мэдрэл ядраамаар хурц, гял цал өнгөтэй, эмх замбараагүй хээтэй хивс болон хөшиг бүү тавиарай. Энэ нь таныг тайван сайхан амраахаасаа илүү эмх замбараагүй тогтворгүй болгож, ухаан санааг чинь будлиантуулж орхино.
  
 
12. Хэт модернист буюу авангард хийцийн тавилганаас зайлсхий
Өрөөний тавилга нь бодит амьдралд аль болох тустай, тогтвортой байхыг бэлэгдсэн байвал сайн. Эцэст нь, цэвэр цэмцгэр, зөв байрлалтай өрөөнд л энергийн урсгал жигд саадгүй эргэлдэж байх болно гэдгийг анхаараарай

 

Хувцас загвар:    

 

.....өөрийн өвөрмөц өнгө төрх давтагдашгүй хэв маягийг бүрдүүлэх нь хувцасны загвар дизайнаас хамаарна.

 Бүсгүй таныг улам дэгжин ихэмсэг, хүчтэй харагдахгуйц гайхамшигтай шилмэл загваруудыг орчин үеийн шинэлэг санаатай хослуулан хар, саарал, шаргал болон хурц тод өнгийн хувцас тохиромжтой. Хувцасны өнгө, загвар, материалыг зөв сонгон тохируулах нь дэгжин хээнцэр төгс харагдуулна. Бүсгүй та гоё сайхан биеэ шинэ загварын хувцасаар чимэн хотын гудамжаар итгэл дүүрэн инээмсгэлэлтэй алхаарай.

 

 

 

 

 

(Нийт: 1)